Равдан Гэвш

Мэдүүштэй зүйлийн эх хэмээх оршвой

Мэдүүштэй зүйлүүдийн эх хэмээх оршвой

Равдан Гэвш

ISBN: 978-2-88925-102-5

Энэхүү ном нь Хоосон чанар,бурханлаг мөн чанар болон арван хоёр шүтэн барилдлага гэсэн гурван том сэдвийг тайлбарласан.

Хоосон чанар:

Бие болоод сэтгэл дээр суурилж ухамсарын урсгалд үндэслэн тэрхүү хүн орших агаад үүнийг бүхэлд нь хүмүүн-хүн гэж нэрлэдэг.Тэрхүү хүмүүн өөрийн бие,өөрийн ухамсарт сэтгэл болох тэрхүү хүмүүний өөрийнх нь танин барьж буй сэтгэлийн хамаарал доор оршдог.Тэрхүү хүмүүн буянтай сайн үйл хийж, нүгэлт муу үйл үйлдэж,өөрийн үйлдсэн буяны үрийг эсвэлбуруу муу үйлийнхээ үрийг эдлэгч тэр өөрөө мөөн.Хоосон чанар буюу шунаяатаг олж танихгүйгээр дээрх оршин тогтнохуйн хамааралыг тодорхой ойлгоно гэдэг тийм ч амар бус...

Бурханлаг мөн чанар:

Та нарын ихэнх нь бурхны номын талаар,бурхдын олон дүрийн тухай, гэгээрсэн биеийн тухай сонссон байгаа.Бурхны хутгийг олж болох талаар ч сонссон нь мэдээж. Ер нь хэрхэн ямар арга замаар энэхүү байдалд бүрэн төгс хүрч болох, жинхэнэ бурхны мөн чанар юу болох,гэгээрсэн бие гэж юу болох талаар та нарын багахан хэсэг тодорхой ойлголттой байгаа.

Тийм болохоор би дармаг дадуулахын тухайд,зорьсон зорилгын мөн чанарын тухайд,өөрөөр хэлбэл гэгээрсэн биеийн тухайд товчхон тайлбарлах нь зүйтэй гэж бодлоо...

Арван хоёр шүтэн барилдлага:

...Орчлонгийн хүрдний тухайд,магад гарахуйн тухайд бид их ярилцдаг.Энэхүү хоёрхон үг хэлэхэд амархан хэдий ч орчлонгийн хүрд гэж чухам юуг нэрлээд байгаа самсара-сансар орчлон гэхээрээ юуг төсөөлөөд буйг нарийвчлан мэдэх нь чухал.” Бид өөрсдийгөө орчлонд төрөл авсан нэгэн төрөлхтөн бөгөөд амьдралын орчил буюу орчлонгийн хүрдэнд хүлэгдэнарван хоёр тийн мэдлийг дамжин үргэлжид тойрон эргэлддэг гэдгээ ойлгож мэдэх юм бол бидэнд учирдаг элдэв зовлон,бэрхшээл хүндрэлүүд нь гайхаад байхаар зүйл огт биш ээ” гэдэг нь танигдан тодрох юм.

© 25.03.24 Rabten Choeling • EditorialData protection